ТАНИЛЦУУЛГА

Чанартай бараа, чанартай үйлчилгээг хэрэглэгчидэд

“Кристарү” ХХК нь 2014 онд Монгол улсад үүсгэн байгуулагдсан бөгөөд гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.
Манай компани өргөжин тэлж 2018 онд Япон улсад өөрсдийн салбар компани үүсгэн байгуулж үндэстэн дамнасан корпорациудтай хөл нийлүүлэн хамтран ажиллаж байна.
Бид Япон улсаас дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн олон жилийн түүхтэй, чанараараа танигдсан KAO, P&G, UNILIVER, SHISEIDO, KOSE, CAINZ зэрэг компанийн 300 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд жижиглэн болон бөөний борлуулалтаар хэрэглэгчиддээ үйлчилж байна.

Бидний үнэт зүйлс

Хүний нөөц –Манай ажилтанууд
Боломжын ашиг – сэтгэл ханамж

Эрхэм зорилго

Чанартай бараа, чанартай үйлчилгээг хэрэглэгчидэд

Одоогоор Улаанбаатар хотод 4 салбар дэлгүүр, Эрдэнэт, Өмнөговь, Хөвсгөл, Дорнод, Дундговь зэрэг аймгуудад гэрээлэгч салбаруудаар дамжуулан Монголын зах зээлд нийлүүлж байна. Мөн интернэт захиалгын дагуу цахим дэлгүүр ажиллан 24 цагийн дотор шууд хүргэлтийн үйлчилгээгээр УБ хот, хот хоорондын шуудангийн үйлчилгээгээр бүх орон нутаг руу илгээж борлуулдагаараа Монгол улсад Япон улсын бараа бүтээгдэхүүнийг хэн ч хаанаас ч хэрэглэх боломжийг бүрдүүлснээрээ хамгийн давуу талтайг онцолж байна.

Монгол улсын худалдааны салбарт шинэлэг үйлчилгээг нэвтрүүлэх, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжид нөлөөлөх, ур чадварыг дээшлүүлэх, ажилтнуудын харилцааны соёлд мэргэшүүлэхэд дэлхийд танигдсан Япон улсын үйлчилгээний чанар болоод соёлыг зорилго болгон ажиллаж байна.

X